top of page
Search

Килиманжаро авиралтын өмнө: Цүнхээ хэрхэн зөв бэлдэх вэ?

Writer: Nunu
Nunu
Sep 2
3 min read

Килиманжаро авиралтад шаардлагатай зүйлсээ зөв сонгох нь аяллын туршид тав тухтай, аюулгүй аялахад чухал. Хэт их зүйл авч явах шаардлагагүй бөгөөд хөнгөн, олон зориулалтаар ашиглах боломжтой, ухаалаг сонголт хийх хэрэгтэй.

Хамгийн эхлээд ойлгох ёстой зүйл бол Килиманжаро ууланд авирах явцад та өөр өөр уур амьсгалын бүсүүдийг туулдаг. Халуун орны ширэнгэн ойгоос эхэлж, тал хээрийн бүсээр дамжин, цаашлаад хүйтэн уулын уур амьсгалд хүрнэ.

Иймээс дээшлэх тусам цаг агаарын өөрчлөлтөд тохируулан хувцсаа давхарлаж өмсөх зарчим хамгийн тохиромжтой.



Ачаагаа хэрхэн бэлдэх вэ?

Килиманжаро дээр ачаа зөөгч буюу портер таны үндсэн ачааг авч явна. Портерын авч явах ачааны жин маршрутын болон аяллын компанийн нөхцөлөөс хамаарах боловч ихэвчлэн 20 кг хүртэл байдаг.

Өдөрт хэрэг болох ус, гадуур хувцас, нарны тос, камер, зууш зэрэг зүйлсээ өөрийн үүргэвчиндээ хийж явна. Харин бусад хувцас, хэрэглэлээ аяллын үндсэн цүнхэндээ хийж портерт өгнө.

Портерууд ихэвчлэн түрүүлж дараагийн буудал руу хөдөлдөг тул өглөө үндсэн ачаагаа өгсний дараа түүнээс ямар нэг зүйл авах боломжгүй. Тиймээс тухайн өдөр хэрэг болох бүх зүйлээ өөрийн үүргэвчиндээ хийсэн эсэхээ өглөө бүр сайтар шалгаарай.


Авиралтын үед хамгийн чухал зүйл

Килиманжаро дээр амжилттай авирахад заавал үнэтэй, олон тоног төхөөрөмжтэй байх шаардлагагүй. Харин зөв хувцаслах, өөрийн биеийн хэмнэлээр удаан алхах, хангалттай ус уух нь хамгийн чухал.

Өндөрлөг газар авирах үед хурдан алхах гэж яаралгүй, жигд хэмнэлээр удаан алхахыг зөвлөж байна. Ус тогтмол ууж, биеийнхээ байдлыг анхааралтай ажиглаарай.

Доор Килиманжаро авиралтын үеэр хэрэг болох хувцас, тоног хэрэгсэл болон хувийн хэрэглээний зүйлсийн жагсаалтыг орууллаа.

Асууж тодруулах зүйл байвал санаа зоволтгүй, коммент хэсэгт бичээрэй.


За амжилт!


Day 1 халуун хөнгөн нарнаас сайн хамгаалсан хувцас өмсөх. Бороо орвол цуваа ойрхон авах. Зам шаварлаг байх тул trekking пүүз өмсөх хэрэгтэй.
Day 1 халуун хөнгөн нарнаас сайн хамгаалсан хувцас өмсөх. Бороо орвол цуваа ойрхон авах. Зам шаварлаг байх тул trekking пүүз өмсөх хэрэгтэй.

1. Цүнх, үүргэвч

  • Өдрийн үүргэвч — 20–30 литр

  • Том аяллын цүнх / duffel bag — 60–90 литр

  • Цүнхний усны хамгаалалт / rain cover

  • Жижиг усны хамгаалалттай уут — бичиг баримт, утас зэрэгт


2. Ус, усны сав

  • Усны сав — нийт 2–3 литрийн багтаамжтай

  • Халуунаа барьдаг усны сав


3. Унтах хэрэглэл

  • Унтлагын уут — уулын нөхцөлд тохирсон, дор хаяж -10°C орчим comfort rating-тэй

  • Унтлагын уутны дотор уут / liner — сонголтоор


4. Явган аяллын хэрэглэл

  • Trekking poles — алхалтын таяг

  • Headlamp — духны гэрэл

  • Нөөц зай / цэнэглэдэг зай


5. Нар, цаг агаарын хамгаалалт

  • Нарны шил — UV хамгаалалттай

  • Нарны тос — SPF 50+

  • Уруулын хамгаалалт — SPF-тэй бол илүү тохиромжтой

  • Нарны малгай

  • Buff эсвэл хүзүүний хамгаалалт


6. Хувийн ариун цэвэр

  • Шүдний сойз

  • Шүдний оо

  • Жижиг савлагаатай шампунь / саван

  • Нойтон салфетка

  • Гар ариутгагч

  • Ариун цэврийн цаас

  • Жижиг алчуур

  • Хог хийх зориулалттай жижиг уут


7. Анхны тусламж, хувийн хэрэглээ

  • Хувийн хэрэглэдэг эм, эмчилгээний зүйлс

  • Шархны наалт

  • Цэврүүтсэн үед хэрэглэх наалт

  • Өвдөлт намдаах эм

  • Уруул, гарын хуурайшилтад зориулсан тос


8. Электрон хэрэгсэл

  • Гар утас

  • Power bank

  • Цэнэглэгч

  • Камер

  • Камерын нэмэлт зай / memory card


9. Бичиг баримт

  • Паспорт

  • Аяллын даатгал

  • Онгоцны билет болон захиалгын мэдээлэл

  • Яаралтай үед холбоо барих мэдээлэл

  • Бэлэн мөнгө

  • Паспорт болон чухал бичиг баримтын хуулбар


10. Авиралтын үеийн нэмэлт хэрэглэл

  • Шоколад, самар, хатаасан жимс,энергийн бар

  • Электролит / спортын ундаа

  • Хийцтэй цай, борцтой гоймонтой шөл (үнэхээр гэрээ санавал эсвэл хоолоо санаад нээх сайхан шөлөө уугаад сэргэдэг бол борцтой гоймонтой шөлөө авч яваад тогоочдоо өгөөд чануулж болно )


Day 2. Тал хээрийн бүсээр алхана. Алхалтын өмд өмсөж нимгэн салхины хүрмээ авах хэрэгтэй.
Day 2. Тал хээрийн бүсээр алхана. Алхалтын өмд өмсөж нимгэн салхины хүрмээ авах хэрэгтэй.

ХУВЦАСНЫ ЖАГСААЛТ


Килиманжарогийн 3 уур амьсгалд хэрхэн хувцаслах вэ?

Килиманжаро руу авирах үед нам дор халуун, чийглэг ширэнгэн ойгоос эхлээд оргил дээрх хасах хэмийн хүйтэн нөхцөл хүртэл цаг агаар эрс өөрчлөгдөнө. Тиймээс нэг дор олон зузаан хувцас өмсөхөөс илүү давхарлаж өмсөх зарчим хамгийн тохиромжтой.


Дотуур буюу суурь давхарга

  • Чийг гадагшлуулдаг богино ханцуйтай футболк — 2–3

  • Чийг гадагшлуулдаг урт ханцуйтай цамц — 1–2

  • Дулаан дотуур хувцас / thermal — 1 ком

Дунд давхарга

  • Fleece цамц эсвэл дулаан цамц — 2

  • Өдөн куртек (хэт зузаан биш дундын) — 1

Гадна давхарга

  • Салхи, ус нэвтрүүлдэггүй хүрэм — 1

  • Ус нэвтрүүлдэггүй өмд — 1

Өмд

  • Trekking өмд — 2

  • Thermal өмд — 1

  • Оргилын өдөр өмсөх дулаан өмд — 1

Оймс

  • Trekking оймс — 3–4 хос

  • Зузаан дулаан оймс — 1–2 хос

  • Өмд гутлыг хамгаалах түрий — 1

Толгой, хүзүү, гар

  • Нарны малгай — 1

  • Дулаан малгай — 1

  • Buff эсвэл хүзүүний хамгаалалт — 1

  • Нимгэн бээлий — 1 хос

  • Зузаан дулаан бээлий — 1 хос

Гутал

  • Trekking пүүз — 1 хос

  • Усны хамгаалалттай, шагай дэмждэг уулын гутал — 1 хос

  • Буудал / кемп дээр өмсөх хөнгөн гутал — 1 хос

Зөвлөгөө: Уулын гутлаа шинэ чигээр нь авиралтад авч явахгүй байхыг зөвлөж байна. Авиралтын өмнө хангалттай өмсөж, хөлдөө дасгасан байх нь цэврүү болон хөлийн өвдөлтөөс сэргийлэхэд чухал.


Day 3. Салхи нэмэгдэх тул салхины хүрмээ өмсөнө. Их хөлөрхөөр хувцаслаж болохгүй. Эндээс өндөр орж эхлэх тул усаа маш сайн ууна.
Day 3. Салхи нэмэгдэх тул салхины хүрмээ өмсөнө. Их хөлөрхөөр хувцаслаж болохгүй. Эндээс өндөр орж эхлэх тул усаа маш сайн ууна.
Оргилдох өдөр. Хацар, гар хүйтэнд нийлээн хайрагдах учир зузаалаарай. Түрий өссөх хэрэгтэй. Буухад маш жижиг чулуутай шороог туулах болно.
Оргилдох өдөр. Хацар, гар хүйтэнд нийлээн хайрагдах учир зузаалаарай. Түрий өссөх хэрэгтэй. Буухад маш жижиг чулуутай шороог туулах болно.

 
 
 

Comments


Expedition Designer:      Dorjgotov Dulguun

WEB SITE:                   www.travelwithnunu.com

E-MAIL:                       travelingwithnunu@gmail.com

TELEPHONE:                976-99183098

  • Facebook
  • Instagram

 

© 2026 copyright ©  by Travel witn Nunu

 

bottom of page