Гүржээр аялсан тэмдэглэл

Гүрж анхнаасаа миний аялалын төлвөлгөөнд байгаагүй юм. Анх Иордан орж дэлхийн 7 гайхамшигийн нэг болсон Петрааг найзтайгаа хамт үзээд ирнэ гэж төлвөлсөн байсан ч нэг л ганцаараа эмормоор санагдаад Истанбулээс хаашаа яваж болох вэ гэж хайж эхэлсэн маань намайг гайхамшигт Гүрж орныг олход тусалсан юм.
Би 2 долоо хоногийг Иорданд өнгүүлээд цаашаа ганцаараа гүрж орох тул миний аялал хамгийн хаямд хамгийн цомхон байх ёстой байсан болхоор олон хотоор оролгүй цөөхөн газраар явж гол нь Гүрж дарс л уух зорилготой шахуу төлвөлгөө гарсан билээ. Гэвч Монголоос гараад Истанбулд буусан цагаас хойш бүх төлвөлгөө орвонгоороо эргэсэн билээ.
Иордан явхаар гарсан 2 Истанбулд очоод гацчихваа. Учир нь яг тухайн үед Израйл Иран 2 хоорондоо агаараар байлдаад дунд нь зүв зүгээр байсан Иордан улсад очих бүх онгоц нислэгээ цуцлах нь тэр. Хэзээ бүцас нислэг тавигдах нь ч мэдэхгүй 2 баагий Истанбулын онгоцны буудал дээр 2 хонов. Онгоц тавигдачих ч юм боловуу гээд холдож чадахгүй хэд хоночихлоо. Энэ мэтээр хүлээгээд бүтэхгүйг олйгосон би найзтайгаа аялалаа шал өөрөөр төлөвлөж үлдсэн хугацаагаа Турк улсаар аялсан юм. Би өмнө нь Туркед 2 ч удаа очиж байсан ч энэ удаа туркийн үнэхээр сайхан газраар үүргэвчтэй аялал хийсэн дээ. Энэ аялалаа дараа бас бичнээ. Одоо бол баатар бол Гүрж улс юм.
Tbilisi хот
Түркээр аялаж дуусаад найзаасаа салаад үүргэвчээ үүрээд Тибилиси хотод шөнө 3 цагт газардваа. Өмнө нь урьдчилаад виза онлайн авсан байсан болхоор асуудалгүй гэж бодлоо. Гэвч хил дээр очоод 1 цаг оочирлож байж хилийн нэвтрүүлэх хэсэг дээр очход шууд манай улсад хэдэн төгрөх үрэх гэж байна гэж шулуухан асуусанв Би амьдралдаа ийм асуулт сонсож байгаагүй. Төлвөлөөгүй олон шалтгаанаас болоод төсөв маань нилээн нимгэрсэн байсан болхоор 1000-1500$ зарцуулнаа гэж хэлсэн чинь харуул гэнээ. Би бүүр шок, картаа гаргаж ирээд үзүүлсэн чинь аягүү муухай харснаа банкруугаа ор гэсэн. Би анх удаа банкныхаа дансыг хүчээр хүнээр шалгуулж билээ. Өглөөний 5 цаг аль хэдийнээ өнгөрцөн нойрмог хүн ер нь жоохон сэтгэл дундуур такси бариад буудалдаа ороод нам.
Kazbegi хот
Өглөө сэрээд цагаа хартал нээх унтаж шалисан ч юм алга 3-4 цаг л унтаж. Ер нь шинэ газар очхоор сэтгэл догдлоод бушуухан шиг л гарч гүймээр санагдаад байдаг даа. Миний буусан буудал бол Hostel буюу нийтийн байр шиг олуулаа нэг өрөөнд буудаг буудал. Хуучний социлизмын үеийн үйлдвэрийн байрыг олон улсын маш гоё концепцитой Hostel болгож тохижуулсан байсан. Нэг давхарь байрлах нийтийн хэсэгрүү орход л зүгээр л шинэ салхи ханхал байгаа юм шиг. Орон орноос ирсэн залуус уулзалт хийх нь хийж, ажилаа хийх нь хийж, хөгжмөө сонгох нь сонсоод нэг л гоё тэр үед л би аан би чинь Европб байгаан байна шдээ гэдгээ анзаарсан юм. Ингээд л байшингаасаа ч гарж амжилгүйгээр энэ улсад дурлаж эхлэх минь тэрээ.
Би Гүржид юуг үзэх гэж ирсэн бэ?
Sighnahi хот
Тбилиси — хуучны барилга, дурсгалт газруудыг үзэж, халуун рашаанд орох гэж.
Батуми — галзуу, зоригтой шийдэлтэй шинэ барилгуудыг харж, Хар тэнгисийн эрэг дээр чийлрэх гэж.
Казбеги — Кавказын сүрлэг өндөр уулсыг харах гэж.
Сигнаги — жинхэнэ Гүрж улаан дарс ууж, Гүрж хоол идэх гэж.
Боржоми — ууланд алхаж, алдарт рашааны усаас уух гэж.
Харин Гори хот руу очиж эртний туурь үзэх санаатай байсан ч Тбилисид дэндүү дурлачихсан болохоор буцаж очоод аяллынхаа сүүлийн хэдэн өдрийг тэндээ өнгөрүүлсэн билээ.
Ганцаараа аялж байгаа болохоор энэ удаагийн аяллаараа өөртөө хоёр сорилт тавьсан юм.
1. Яг 1000 доллар зарцуулна.2. Өөрийгөө анзаарах, бясалгах дадлаа сайжруулна.
Гүрж бол хоол сайтай, сэтгэл сайтай хүмүүстэй орон юм байна. Ялангуяа хөдөөний хүмүүс нь үнэхээр сэтгэлтэй, тусч. Хэл ойлголцохгүй байсан ч төөрчихсөн байвал учрыг нь олж, зааж өгнө. Мөнгө илүү хэлж авах болов уу гэж огт санаа зовохгүй, нэг л тайван аялж явлаа.
Хот хоорондын унаа нь хямдхан, бас тухтай.
Монгол хүн гэдгийг маань сонсоод настай хүмүүс нь их дотно хүлээж авна. Шууд л “оросоор” ярьж эхэлнэ. Манай алдарт Сталины эх орон шүү дээ. Тийм болохоор Монголын талаар багагүй мэддэг юм байна. Зарим нь бүр Сүбээдэй жанжны тухай яриад эхлэх жишээтэй. Цагтаа эзлэгдэж явсан түүхтэй дээ.
Харин дарсны хувьд...
Эх орон нь юм болохоор үнэхээр зүйрлэшгүй.
Би өмнө нь Итали, Францын дарсыг л хамгийн сайхан гэж бодож явсан. Гэтэл Гүржид очоод тэр бодол маань орвонгоороо эргэсэн юм.
Ер нь хүн юм үзэж, олон газар аялах тусам л “би юу ч мэддэггүй юм байна” гэдгээ ойлгож, улам л даруу болдог шиг санагддаг.
Гүрж надад яг ийм мэдрэмж үлдээсэн.
Borjomi хот
Харин бясалгалын хувьд энэ аялал надад санаанд оромгүй сайхан боломж өгсөн.
Таван хотын хооронд явахдаа бараг талдаа 500-аад километрийг автобусаар туулна. Тэр олон цагийг цонхоор Гүржийн байгалийн гайхамшгийг ширтэж, толгойд орж ирж байгаа бодлуудаа нэг нэгээр нь задлан бодож өнгөрүүлсэн.
Хаашаа ч яарахгүй, хийх зүйлгүй, зүгээр л цонхоор хараад суух тэр цаг надад үнэхээр хэрэгтэй байж.
Илүү төвлөрч, өөрийнхөө бодлыг ажиглаж, яг одоо байгаа мөчдөө байхыг бага ч гэсэн сурч авсан даа.
Заримдаа аяллын хамгийн үнэ цэнтэй хэсэг нь очсон газар биш, харин тэр газар руу явж байхдаа өөртэйгөө өнгөрүүлсэн цаг байдаг юм байна.
Batumi хот
Гайхамшигт Гүрж улсын талаар хэдэн хуудас ч бичиж болохоор. Гэхдээ энэ удаад энд хүрээд дуусгая.
Миний очиж үзсэн газруудаас “би энд ахиж заавал ирнэ” гэж өөртөө амладаг хэдхэн газрын нэг нь Гүрж улс болсон юм.
Зарим газар очоод үзчихээд сэтгэл хангалуун буцдаг.
Харин зарим газар нь сэтгэлд үлдээд, дахиж ирэх шалтгаан үлдээдэг.
Гүрж яг тийм газар байлаа.
Гүрж улсаар аяллаар явах гэж төлөвлөж байгаа бол аяллын талаар асуух зүйл байвал надтай холбогдож болно. Өөрийн аялсан туршлага дээрээ тулгуурлаад аль болох хэрэгтэй мэдээлэл өгөхөд таатай байх болно.
Гүрж улсаар аяллаар явах гэж төлөвлөж байгаа бол аяллын талаар асуух зүйл байвал надтай холбогдож болно. Өөрийн аялсан туршлага дээрээ тулгуурлаад аль болох хэрэгтэй мэдээлэл өгөхөд таатай байх болно.



Comments