АФРИК РУУ ХЭЗЭЭ АЯЛАХ ВЭ?

Африк руу аялах хамгийн тохиромжтой үе хэзээ вэ?
Энэ асуултын хариулт нь таны Африкт юу үзэх, ямар аялал хийхээс шалтгаална. Килиманжаро авирах уу, зэрлэг амьтдын араас сафари хийх үү, эсвэл Занзибарын цагаан элсэн эрэг дээр амрах уу гэдгээс аяллын хамгийн тохиромжтой улирал өөр өөр байна.
Танзани улс жилийн турш аялах боломжтой хэдий ч улирал бүр өөр өөрийн онцлогтой.

Килиманжаро
Килиманжаро авирахад цаг агаар харьцангуй хуурай, тогтвортой үеийг сонгох нь тохиромжтой.
Хамгийн тохиромжтой үе:
1–3 сар
6–10 сар
Ялангуяа 7–9 саруудад тэнгэр цэлмэг, хур тунадас харьцангуй бага байдаг тул уулын үзэгдэх орчин сайн байх боломжтой.
1–3 сар мөн авирахад тохиромжтой бөгөөд 2–3 сар орчимд уулын зам харьцангуй тайван байх үе таардаг.
Килиманжаро дээр оргилын өдөр хамгийн хүйтэн нөхцөлтэй тул улирлаас үл хамааран зөв хувцаслалт, бэлтгэл маш чухал.

Танзани сафари
Сафари хийхэд хамгийн тохиромжтой үе нь ихэвчлэн 6–10 сар.
Энэ үед ургамал харьцангуй сийрэг, усны эх үүсвэр цөөрдөг тул амьтад усны ойролцоо төвлөрөх нь нэмэгдэж, зэрлэг амьтдыг ажиглахад таатай нөхцөл бүрддэг.
Харин 1–3 сар мөн сафари хийхэд маш сонирхолтой үе. Ялангуяа Serengeti-ийн өмнөд хэсэгт зулзаган амьтад олноор төрдөг үе тул байгалийн нэгэн гайхамшигт мөчлөгийг харах боломжтой.
Хэрэв таны гол зорилго Great Migration-ийг үзэх бол аяллын маршрутаа сар, бүс нутагтай нь уялдуулан төлөвлөх хэрэгтэй. Нүүдэл нь жил бүр яг нэг өдөр, нэг газарт болдоггүй.

Занзибар
Занзибар бол жилийн ихэнх хугацаанд дулаан, далайн эргийн амралтад тохиромжтой газар.
Хамгийн тохиромжтой үе:
6–10 сар
12–2 сар
Эдгээр саруудад далайн эрэг дээр амрах, усанд сэлэх, snorkeling хийх, шумбах зэрэг үйл ажиллагаанд тохиромжтой өдрүүд олон байдаг.
Занзибарын аяллыг Килиманжаро болон сафари аялалтай хослуулах нь маш гоё сонголт.
Өглөө нь Африкийн саваннад зэрлэг амьтдын араас сафари хийж, хэдхэн хоногийн дараа Энэтхэгийн далайн эрэг дээр хөл нүцгэн алхаж болно.

Тэгвэл Африк руу хэзээ явах вэ?
Хэрэв та Килиманжаро + Сафари + Занзибар гэсэн гурван өөр туршлагыг нэг аялалд хослуулах гэж байгаа бол 6–10 сар бол хамгийн тохиромжтой сонголтуудын нэг.
Харин:
Килиманжаро + сафари хийх бол 1–3 сар мөн маш сайн сонголт.
Great Migration үзэхийг хүсвэл 6–10 сарын хооронд маршрутаа зөв сонгох хэрэгтэй.
Занзибарт далайн эргийн амралт хийх бол 6–10 сар болон 12–2 сар тохиромжтой.
Гэхдээ Африкт “аялах боломжгүй улирал” гэж бараг байдаггүй. Улирал бүр өөрийн гэсэн өнгө төрхтэй.
Хамгийн гол нь та Африкт юу үзэхийг хүсэж байгаагаа эхлээд тодорхойлоод, дараа нь аяллынхаа хугацааг сонгох хэрэгтэй.
Африк таныг жилийн аль ч үед хүлээж байна.



Comments