
adventure
begin s
МИНИЙ АЯЛАЛУУД
6 өдөр/ 5 шөнө
4 өдөр/ 3 шөнө
3 өдөр/ 2 шөнө
6 өдөр/ 5 шөнө
1 өдөр
1 өдөр



Ариунзул, seven summiter
“Дэлхийн 7 тивийн 7 ноён оргилд хүрэх Seven Summits зорилгын маань нэг нь Килиманжаро байлаа. Оргил бүр өөрийн түүхтэй байдаг бол Килиманжаро миний хувьд зөвхөн нэг оргилд хүрсэн аялал байгаагүй. Nunu-гийн зохион байгуулсан сафари, Занзибартай хосолсон тэр аялал найзуудтайгаа Африкийг хамтдаа мэдэрсэн онцгой дурсамж болсон. Олон аяллын дундаас эргэн санах бүрд сэтгэлд дулаахан байдаг, хэзээ ч мартагдахгүй аяллуудын минь нэг.”

“Nunu-гийн Африкийн аяллын тухай анх сэтгүүлдээ нийтлэл бичиж байхдаа өөрийн эрхгүй Африк руу явмаар санагдаж билээ. Тэр хүсэл удалгүй бидний гэр бүлийн Африк руу хийсэн аялал болж биелсэн. Аяллаа төлөвлөхөд Nunu-гийн туршлага, зөвлөгөө бидэнд ихээхэн тус болсон. Африкийг өөрийн биеэр мэдэрсэн тэр аялал маань гэр бүлийн маань нандин дурсамжуудын нэг болсон.”
Содгэрэл, founder, Velin magazine

“Хотын завгүй амьдрал, ажлын стрессээс түр холдож, жинхэнэ амралтыг мэдэрдэг зүйл миний хувьд аялал. Африкийн сафаригаар явж, зэрлэг амьтдыг дурандаа буулгаж суух тэр мөчүүд надад өөр ертөнцөд ирсэн мэт тайвшралыг өгсөн. Nunu-гийн зохион байгуулдаг аяллын надад хамгийн их таалагддаг зүйл нь бэлэн хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй, миний хүссэн зүйлсийг аялалд маань шингээж өгдөгт байдаг. Занзибарт далайн эргээр морь унахыг хүсэхэд хүртэл аяллын маань нэг хэсэг болгож өгсөн нь мартагддаггүй.”