top of page

ZANZIBAR — НОМИН АРАЛ

Анх Zanzibar руу явах болсон миний шалтгаан маш энгийн байсан. Kilimanjaro-гийн авиралт, safari аяллын олон өдрийн ядаргаагаа тайлж, Энэтхэгийн далайн эрэг дээр хэд хоног зүгээр л амрахыг хүссэн юм.

Гэтэл очоод үзэхэд Zanzibar зөвхөн далайн эрэг биш байлаа.

Цав цагаан элс, номин цэнхэр далайгаас гадна Африк, Араб, Перс, Энэтхэгийн соёл холилдсон Stone Town, амтлагчийн фермүүд, далайн дундах цагаан элсэн арал, snorkeling, шинэхэн seafood, аварга baobab мод, нутгийн хүмүүсийн амьдрал гээд үзэж, мэдрэх зүйл маш их.

Тэгээд би амрахаар очсон хүн атлаа өдөр бүр шинэ газар үзэж явсаар нэг ч бүтэн өдрийг далайн эрэг дээр зүгээр өнгөрүүлж чадалгүй буцсан.

Монгол руу буцахдаа харин “Ганц өдрийг юу ч төлөвлөлгүй, зүгээр л далайн эрэг дээр өнгөрөөдөг байж дээ” гэж бодсон.

Тиймээс энэ удаагийн Zanzibar аяллыг өөрөөр төлөвлөсөн.

Үзэх ёстойгоо үзнэ. Мэдрэх ёстойгоо мэдэрнэ. Бас амрах ёстой үедээ үнэхээр амарна.

 ЗАНЗИБАРЫН АРЛЫН АЯЛАЛ 4 өдөр/ 3 шөнө

1 ӨДӨР — ИРЭХ & АМРАХ

Байрлах: Далайн эргийн 4 одтой буудал

Хоол: Өглөөний цай

2 ӨДӨР — СОЁЛ, ТҮҮХИЙН ӨДӨР

Байрлах: Далайн эргийн 4 одтой буудал

Хоол: Өглөөний цай

3 ӨДӨР — ЭНЭТХЭГИЙН ДАЛАЙН АДАЛ ЯВДАЛ

Байрлах: Далайн эргийн 4 одтой буудал

Хоол: Өглөөний цай / Өдрийн хоол

4 ӨДӨР — ЯАРАХГҮЙ НЭГ ӨДӨР

Байрлах: Далайн эргийн 4 одтой буудал

Хоол: Өглөөний цай

Zanzibar-д газардсаны дараа биднийг тосон авч, далайн эрэг дээр байрлах 4 одтой зочид буудалдаа хүргэнэ.

Kilimanjaro болон safari аяллын дараа энэ өдөр ямар нэгэн аялал төлөвлөхгүй. Өрөөндөө орж, хувцсаа солиод, далайн эрэг дээр гарч усанд орж, хамтдаа хүйтэн beer уунгаа Zanzibar-ын удаан хэмнэлд шилжинэ.

Өнөөдөр бидэнд хийх ёстой зүйл байхгүй.

Зүгээр л амарна, гуйж байна.

Zanzibar бол зүгээр нэг далайн эргийн арал биш. Олон зууны турш Энэтхэгийн далайн худалдааны чухал уулзвар байж, Африк, Араб, Перс, Энэтхэгийн соёл, архитектур, хоол, түүх хоорондоо холилдсон өвөрмөц газар юм.

 

Зочид буудлын өглөөний цайны дараа хөтөч ирж авснаар Zanzibar-ын энэ түүх, соёлтой танилцах аялал эхэлнэ.

 

Spice Farm-аар зочлон Zanzibar-ыг яагаад “Spice Island” гэж нэрлэдгийг мэдэрч, төрөл бүрийн амтлагч болон халуун орны жимснүүдтэй танилцана.

Үргэлжлүүлэн түүхэн Stone Town-ы нарийн чулуун гудамжаар алхаж, алдарт Zanzibar хаалганууд, хуучин боолын захын түүхэн дурсгал, Anglican Cathedral болон дэлхийд алдарт Queen хамтлагийн дуучин Freddie Mercury-ийн төрсөн гэр, музейгээр зочилно.

 

Өдрийн хоолоо Stone Town-д өөрсдийн сонгосон газар идээд зочид буудалдаа буцаж амарна.

Өнөөдөр Zanzibar-ын эргэн тойрон дахь Энэтхэгийн далайг бүтэн өдрийн турш мэдрэх аялалд гарна.

 

Завиар номин цэнхэр далайд гарч, усны түрлэгээс хамааран далайн дундаас гарч ирдэг цав цагаан элсэн sandbank дээр бууна. Эргэн тойронд зөвхөн далай — энд усанд сэлж, наранд биеэ шаран хэсэг амарна.

Үүний дараа энэ өдрийн гол experience-үүдийн нэг болох SNORKELING хийнэ.

 

Маск, snorkel-тай тунгалаг усанд орж, шүрэн хад, өнгө өнгийн загас болон Энэтхэгийн далайн усан доорх ертөнцийг өөрийн нүдээр харна.

 

Дараа нь жижиг арал дээр бууж, шинэхэн загас, далайн бүтээгдэхүүнээр бэлтгэсэн seafood lunch идэж, халуун орны жимс амтална.

Арал дээрх аварга baobab модыг үзэж, байгаль дунд богино алхалт хийнэ.

 

Өдрийн бас нэг өвөрмөц хэсэг нь хад, мангровын дунд нуугдсан мэт орших natural lagoon. Өвөрмөц хад чулуугаар хүрээлэгдсэн байгалийн усан санд сэлэх нь задгай далайд сэлэхээс огт өөр мэдрэмж төрүүлнэ.

Цагаан элсэн арал, snorkeling, шинэхэн seafood, baobab, natural lagoon...

 

Миний хувьд Zanzibar-д өнгөрүүлсэн хамгийн гоё, хамгийн дурсамжтай өдрүүдийн нэг нь энэ байсан.

Өмнө нь Zanzibar-д ирэхдээ би өдөр бүр шинэ газар үзэж, аялал хийсээр нэг ч бүтэн өдрийг далайн эрэг дээр зүгээр өнгөрүүлж чадаагүй.

Тухайн үед хэвтээд байхаар “Цагаа дэмий үрээд байгаа юм биш үү?” гэж бодогддог байлаа. Харин буцсаныхаа дараа аяллын гоё нь өдөр болгон хаа нэг тийшээ явахдаа биш, заримдаа хаашаа ч яаралгүй амрахдаа байдаг юм байна гэдгийг ойлгосон.

 

Тиймээс энэ өдрийг би зориуд ямар ч хөтөлбөргүй үлдээсэн.

Оройтож сэр. Далайд сэл. Элсэн дээр хэвт. Ном унш. Хүсвэл далайн эргээр морь унаж, paddle board хийж, massage авч эсвэл Африк бөмбөрийн хэмнэлд бүжиглэж болно.

 

Харин үнэхээр зүгээр сууж чадахгүй байвал миний Zanzibar-д байхдаа олж очоод маш их таалагдсан Kuza Cave руу яваарай.

Ингээд Zanzibar дахь сүүлийн өдрөө өөрийн хүссэн хэмнэлээр өнгөрүүлсний дараа орой зочид буудлаас нисэх буудал руу хөдөлж, шөнө Монгол руу буцах нислэгтээ сууна.

ЗӨВХӨН ZANZIBAR-Т АЯЛАХЫГ ХҮСВЭЛ

 

Kilimanjaro, safari аялалд оролцохгүйгээр зөвхөн Zanzibar-ын цагаан элстэй далайн эрэг, Энэтхэгийн далай, түүх соёлыг мэдэрч, тайван амрахыг хүсэж байгаа бол тусдаа аяллын хөтөлбөр гаргаж өгөх боломжтой.Zanzibar-д хийх зүйл үнэхээр олон.

 

Stone Town-ы rooftop restaurant-аас Энэтхэгийн далайд нар жаргахыг харах, орон нутгийн хөгжим, бүжгийн тоглолт үзэх, далайн аялал хийх, аварга том яст мэлхийтэй танилцах, snorkeling болон diving хийх, байгаль дунд hiking хийх, дугуйгаар аялах гээд өөрийн сонирхолд тохируулан олон төрлийн experience сонгож болно.Эсвэл юу ч төлөвлөхгүйгээр далайн эрэг дээр хэд хоног жинхэнээсээ амарч болно.

 

Аялах хоног, зочид буудлын зэрэглэл, хийхийг хүссэн зүйлс, аяллын хэмнэлээ өөрийн хүсэл, төсөвт тохируулан сонгоод, зөвхөн танд зориулсан Zanzibar аяллын хөтөлбөр гаргуулах боломжтой.

АЯЛЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Үргэлжлэх хугацаа: 4 өдөр / 3 шөнө
Эхлэх / дуусах цэг: Zanzibar
Байршил: Zanzibar Island, Tanzania
Хоноглох: Далайн эргийн 4★ зочид буудал — 3 шөнө
Хоол: Зочид буудлын өглөөний цай + Safari Blue аяллын Seafood Lunch
Тээвэр: Airport Transfer + аяллын өдрүүдийн тээвэр
Онцлох туршлага: Stone Town · Spice Tour · Safari Blue · Sandbank · Snorkeling · Seafood Lunch · Baobab · Natural Lagoon · Beach & Chill
Нэмэлт сонголт: Kuza Cave · Морь унах · Paddle Board · Diving · Massage · Beach Activities

ЗАНЗИБАРЫН АРЛЫН АЯЛАЛ
4 өдөр/ 3 шөнө

  • Үргэлжлэх хугацаа: 4 өдөр / 3 шөнөЭхлэх / дуусах цэг: Zanzibar

  • Байршил: Zanzibar Island, Tanzania

  • Хоноглох: Далайн эргийн 4★ зочид буудал — 3 шөнө

  • Хоол: Зочид буудлын өглөөний цай + Safari Blue аяллын Seafood Lunch

  • Тээвэр: Airport Transfer + аяллын өдрүүдийн тээвэр

  • Онцлох туршлага: Stone Town · Spice Tour · Safari Blue · Sandbank · Snorkeling · Seafood Lunch · Baobab · Natural Lagoon · Beach & Chill

Expedition Designer:      Dorjgotov Dulguun

WEB SITE:                   www.travelwithnunu.com

E-MAIL:                       travelingwithnunu@gmail.com

TELEPHONE:                976-99183098

  • Facebook
  • Instagram

 

© 2026 copyright ©  by Travel witn Nunu

 

bottom of page