Миний л хувьд Олимп

Жилд нэг удаа авирсан уулынхаа талаар бичих ёстой ч юм шиг санагддаг болсон юм шиг...
Олимп оргил бол миний Алтан ирвэсийн сүүлийн уул байлаа. 2024 оны Мөнх-Хайрханд болсон Альпинадыг дараа энэ уул руу очиж авирах бодолтой байсан ч хамт авирах баггүй байсан юм. Мөнх-од найздаа хэлэхэд авирах хүмүүс байгаа хамт авиралт хийж болох байх гэсэн болохоор би горьдлого тавин дагасан билээ.
Хайрхан-уугаа явж байхдаа багтаа өөрийгөө танилцуулж хамт авралтандаа авч явах хүний тоонд ороход өөрийгөө батлах ёстой байлаа. Ерөөсөө ч хамт авиръя тэгье гэж хэлэх хүн нэг л гарахгүй, би ч сандарч эхэллээ. Дараа нь энэ нь маш зөв зүйл байсныг ойлгосон. Нэгэнт баг болоод авиралтаа төлвөлсөн хүнд хэзээ ч уулзаагүй хүнтэй нэгдээд явах ер нь бол эрэсдэл.

Өөрийгөө өдий болтол ямар ямар ууланд авирсан болоод хэр туршлагатай эсэхээ ярж ”рекламдав” тэгсэн ч нэг л найдвар алгаа. Хайрханыхаа өвөрт ирэхэд бороотой, уулан дээрээ нийлээн өтгөн манантай байсан болохоор авиралт хойшилж 2 хоногийн дараа нэг л өдрийн цонх байгааг мэдэцгээлээ. Тэр цонхтой өдөр нь бас цастай л өдөр байсан. Тэгэхдээ арай дээр. Би юу болохыг мэдэхгүй нэг өдөр боллоо. Олимп ууланд авирахаар ер нь 2 л хүн ирсэн байсан бөгөөд тэдний нэг нь тэгсэн ашгүй За чи ice axe ашиглаж мэдэх үү, жумар байна уу гээл нээх гоё гоё юм асуугаад эхэллээ миний ч нүд гэрэлтээд явчлаа.
За ашгүй намайг олсныхоо гол хавчуулаад явхаар боллоо. Гэхдээ “гэрээслэл бичээрэй” гэж хатуу санууллаа. За ахиад сэтгэлийн тэнгэр нь бүрхээд явчлаа. Бүүр илүү айдаст автлаа. Хоёр хоногийн бороонд майхан дотроо гэрээслэл бичих гэж эморлоо. Уйллаа, байсан ганц шил wine аа уулаа. Нүдний өмнө хамаг амьдрал минь харван өнгөрөв. Балуугаа хийж хүйтэн бороонд ингээд байж байдаг байнаа ч гэж хүртэл бодож үзсэнээ нуухгүй ээ...
Нэг юм өөртэйгөө зодолдон барин гэрээслэл маягийн юм бичсээн бичсэн. Одоо бодоход тэр гэрээслэл миний туулсан амьдралаа эргэцүүлэн бодох боломж байсан гэж боддог.
Цонхтой өдөр маань ирлээ. Үүрийн 4 цагаас л эхэлсэн байх алхсаар өглөө 9 цаг гэхэд Хайрханыхаа мөстэй хэсэгт ирсэн байлаа. За авралт эхэллээ. Манай багийн 2 гишүүн бол үнэхээр чадварлаг юу хийх ёстойгоо ч мэддэг, шаардлага ч өндөр. Залуу маань эхлээд авирлаа араас нь манай багийн эмэгтэй гараад явлаа. Тэр турьхан бие юуг ажрахгүй дэгдээд явсан чинь надад бүүр Wonder women харсан юм шиг бишрэх сэтгэл төрж байсан. Учир нь тэр өдрийг хүртэл эмэгтэй хүн ингэж техник авиралт хийж байхыг хараагүй юмаа. Хоёр гишүүн маань дөнгөж нэг нэг олс тавьсан авиралт явагдаж байхад тэнгэрт аянга цахилгаантай үеэр нисдэг тэрэг явж буй мэт аймаар чимээ гараад л явчихлаа. Тэр дуунаас дараа Trauma-тай болсон байсан. Майхан сэвэлзэх чимээнд л айж сэрээд байсан даа.
Тэгсэн дээрээс бидний үүрч яваа цүнх шиг 3 том чулуу яг чиглээд л ирлээ. Бүгд амь олсоор өөрсдийгөө хамгаалсан байсан тул зугтаж чадах тойрог маань ердөө 80см дотор. Нэг чулуу нь урд явсан залуугийн маань толгой дээгүүр нисээд ашгүй унахдаа хоёр хуваагдаад хол явчлаа. Нөгөө 2 чулуу нь ч бас 2 захаар өнгөрлөө. За ашгүй өнгөрлөө гээд өндийтөл араасаа жижиг жижиг чулуу дагуулж явсан байна лээ. Бөхийгөөд байж байхад бэйсбол-н хэмжээтэй нэг чулуу яалтач үгүй миний зүүн гарыг оноод алга боллоо. Шууд л халуун оргиод байхаар нь бээлийгээ тайлаад үзэхэд тэр дороо боксын бээлийн шиг томроод хавдчихсан. Өмсөж байсан бээлийн минь доошоо урсаад явчихлаа. За яахуу угаасаа буцаж орхооргүй хавдсан байсан юм чинь. Багийн гишүүн ч сандраад гайгүй юу дөнгөж эхэлж байгаа дээрээ чи буцах уу гээл асуулаа. Би ч дотроо арай гэж авирах болчхоод одоо энд л авиралтаа дуусгахгүй шүү гэж аль хэдийн шийдсэн байсан болохоор зохиулахдаа ёо гээгүй байж Үгүй ээ гээд орилж байснаа санаж байна. Дөнгөж хоёр дахь олс...
Бид үүнээс цааш нийт 25 олс тавьсан бөгөөд нийт тасралтгүй 25 цагийн авиралт хамт хийсэн юм. Авралтын хугацаанд олон ч чулуу нурж мөн бороо, цасан шуурга гээд сорьж болох бүх сорилттой тулсан билээ. Би үлдсэн бүх авиралтын нэг гараараа хийсэн дээ хэхэ
Би тэр багийн гишүүн нь болж явсандаа өөрийгөө маш азтайд тооцдог. Учир нь хамтрагчид маань үнэхээр мундаг чадварлаг галзуу гарууд байсан. Би өдий болтол галзуу хүүхнүүд олонтой харсан ч Дээгий шигээ шийдсэн галзуу зоригтой эмэгтэйг хараагүй ээ.

Бүх юм дууссаны дараа, гэртээ харьсны дараа Амьдрал надад маш үнэтэй санагдсан. Ялангуяа тэр гэрээслэлийн дараа. Тэгсэн хэрнээ амь сорьсон Уул надад илүү амттай санагдсан. Яг эсрэг тэсрэг
Энэ авиралтын дараа ууланд авирах гэж энийг хэлдэг юм байна шдээ, хадаар, цасаар, мөсөөр, техниктэй авирахыг авиралт гэдэг юм байна шдээ. Fuck тэр нь яджийхад яаас гоёын гэж бодсон. Үүнээс өмнө нь би зүгээр л алхдаг л хүн байсан юм байна гэдгээ маш сайн ойлгож авсаан. Тэр гоё мэдрэмжийг авахын тулд маш сайн бэлтгэл хэрэгтэй гэдгийг гүн гүнзгий ойлгосон. Өөрийгөө хаа ч байсан болоогүй ээ гэдгээ ч ойлгосон...
Багийн хоёр гишүүндээ гүн хүндэтгэл үзүүлье.
Авиралтын ур чадварыг сайжруулахын тулд Алтан ирвэс тэмдгийг санаачилсан Ууланд Дурлагсдын Групп баярлалаа. Мөн миний Алтан ирвэсийн ард хамт байсан бүх мундаг хөтөч, авирагч нартаа баярлалаа. Миний мөрөөдлийг биелүүлээд тусалсан та бүхэндээ хүндэтгэл үзүүлье



Comments