MAASAI - АФРИКИЙН АМЬД ӨВ
Танзанийн уудам талд улаан нөмрөг салхинд нь намиран, мал сүргээ даган үеэс үед амьдарсаар ирсэн Маасайчууд бий.
Өнгөлөг сувдан гоёл, улаан shúkà, сүрлэг үсрэлтийн бүжиг нь тэднийг дэлхийд таниулсан дүр төрх. Харин Маасай тосгонд очиход зурагнаас харж байсан тэр дүр төрхийн цаана гэр бүл, мал сүрэг, уламжлал, хамтын амьдрал дээр тогтсон огт өөр ертөнц байдгийг мэдэрнэ.
Тэдний гэрт зочилж, өдөр тутмын амьдралыг нь ойроос харж, түүхийг нь өөрсдийнх нь ярианаас сонсохыг хүсвэл Маасайтай өнгөрүүлэх нэг өдрийн аяллаа эндээс сонгоорой.
Маасай омгийн аялал / 1 өдөр
ӨГЛӨӨ — МААСАЙН НУТАГ РУУ
ӨДӨР — МААСАЙН АМЬДРАЛ ДУНД
ОРОЙ — АРУША РУУ БУЦНА
Аруша хот дахь байрлаж буй газраас тань хөтөч тосож авснаар аялал эхэлнэ. Хотын хөл хөдөлгөөнийг ардаа орхин Танзанийн уудам тал нутгаар Маасай тосгоны зүг хөдөлнө.
Маасай тосгонд хүрэлцэн ирж, нутгийн гэр бүлүүдтэй танилцан тэдний гэр орон, мал аж ахуй, хувцас гоёл, зан заншил, үеэс үед өвлөгдөн ирсэн амьдралын хэв маягийг ойроос мэдэрнэ.
Маасайн алдарт дуу, бүжиг, сүрлэг үсрэлтийн уламжлалд хамт оролцож, гал асаах эртний аргаа хэрхэн хадгалж ирснийг үзнэ. Тосгоны сургуульд зочлон хүүхдүүдийн хичээл, өдөр тутмын амьдралтай танилцана.
Өдрийн хоолонд нутгийнхны уламжлалт аргаар бэлтгэсэн BBQ идэж, Маасайчуудтай хамт суун хооллох нь энэ өдрийн бас нэгэн онцгой туршлага болно.
Өдөржин харж, сонсож, өөрийн биеэр мэдэрсэн Маасайн ертөнцийг ардаа үлдээн Аруша руу буцна. Байрлаж буй газарт тань хүргэснээр нэг өдрийн аялал өндөрлөнө.










