top of page

KILIMANJARO - АФРИКИЙН ДЭЭВЭР

 

Танзани улсын хойд хэсэгт орших Килиманжаро нь далайн түвшнээс 5,895 метрийн өндөрт өргөгдсөн Африк тивийн хамгийн өндөр уул бөгөөд бие даан сүндэрлэдэг дэлхийн хамгийн өндөр уулсын нэг юм.

Килиманжаро нь Kibo, Mawenzi, Shira гэсэн гурван галт уулын тогтоцоос бүрддэг. Түүний хамгийн гайхамшигтай онцлогуудын нэг нь өгсөх тусам байгаль, уур амьсгал бүхэлдээ өөрчлөгддөг явдал юм. Халуун орны өтгөн ойгоос эхэлж, өндөр уулын өвслөг бүс, хуурай альпийн цөлийг туулсаар цас, мөс цайран харагдах Африкийн дээвэрт хүрнэ.

Килиманжарод авирахад техникийн уулын авиралтын тусгай ур чадвар заавал шаарддаггүй. Харин өндөрт зөв дасан зохицох, тэсвэр хатуужил, өөрийн хэмнэлээ хадгалах нь оргилд амжилттай хүрэхэд хамгийн чухал.

КИЛИМАНЖОРО УУЛЫН АВИРАЛТ 6 өдөр/5 шөнө

ИРЭХ ӨДӨР— ТАНЗАНИД ТАВТАЙ МОРИЛ

Байрлах: Panama Garden Resort, Moshi

Трансфер: Нисэх буудал → Зочид буудал

АВИРАЛТЫН ӨДӨР 1

Marangu Gate → Mandara Hut

Өндөр: Marangu Gate ~1,860 м → Mandara Hut ~2,720 м
Алхалт: ~8 км | 4–5 цаг
Орчин: Халуун орны өтгөн ой
Байрлах: Mandara Hut
Хоол: Өглөөний цай|Өдрийн хоол| Оройн хоол

АВИРАЛТЫН ӨДӨР 2

Mandara Hut → Horombo Hut

Өндөр: Mandara Hut ~2,720 м → Horombo Hut ~3,720 м
Алхалт: ~12 км | 6–7 цаг
Орчин: Өндөр уулын өвслөг, бутлаг бүс (Moorland)
Байрлах: Horombo Hut
Хоол: Өглөөний цай|Өдрийн хоол| Оройн хоол

АВИРАЛТЫН ӨДӨР 3

Өндөрт дасан зохицох өдөр

Эхлэх өндөр: Horombo Hut ~3,720 м
Дасан зохицох алхалт: ~4,000–4,400 м орчим (сонгосон acclimatization маршрутаас хамаарна)
Алхалт: ~3–5 цаг
Орчин: Өндөр уулын өвслөг бүс → альпийн цөлийн зааг
Байрлах: Horombo Hut
Хоол: Өглөөний цай|Өдрийн хоол| Оройн хоол

АВИРАЛТЫН ӨДӨР 4

Horombo Hut → Kibo Hut

Өндөр: Horombo Hut ~3,720 м → Kibo Hut ~4,700 м
Алхалт: ~10 км | 5–7 цаг
Орчин: Альпийн цөл
Байрлах: Kibo Hut / Суурь бааз
Хоол: Өглөөний цай|Өдрийн хоол| Оройн хоол

АВИРАЛТЫН ӨДӨР 5

Kibo Hut → Uhuru Peak → Horombo Hut

Өндөр: Kibo Hut ~4,700 м → Uhuru Peak 5,895 м → Horombo Hut ~3,720 м
Алхалт: ~16–20 км | ойролцоогоор 12–16 цаг
Орчин: Өндөр уулын хадархаг бүс • Оргилын бүс • Альпийн цөл
Байрлах: Horombo Hut
Хоол: Өглөөний цай|Өдрийн хоол| Оройн хоол

АВИРАЛТЫН ӨДӨР 6

Horombo Hut → Marangu Gate → Arusha

Өндөр: Horombo Hut ~3,720 м → Marangu Gate ~1,860 м
Алхалт: ~20 км | 5–7 цаг
Орчин: Өндөр уулын өвслөг бүс → Халуун орны өтгөн ой
Байрлах: Planet Lodge, Arusha
Хоол: Өглөөний цай|Өдрийн хоол

Орой Kilimanjaro International Airport-д газардахад хөтөч тосож авч, Moshi хотын зочид буудалд хүргэнэ. Урт нислэгийн дараа энэ орой амарч, маргааш эхлэх Килиманжарогийн аялалдаа хүчээ сэлбэнэ.

Өглөө зочид буудалдаа цайгаа уусны дараа хөтөч ирж, авиралтын өмнөх бэлтгэл, хувцас хэрэглэлтэй танилцан эцсийн шалгалт хийнэ. Ингээд Marangu Gate руу хөдөлж, бүртгэлээ хийсний дараа Килиманжарогийн 6 өдрийн авиралт эхэлнэ.

Эхний өдөр халуун орны өтгөн ойгоор Mandara Hut хүртэл алхана. Зам харьцангуй зөөлөн, хөнгөн тул эхний өдрөөсөө яарахгүйгээр өөрийн алхалтын хэмнэлээ олж, уулын орчиндоо дасаж эхлэх өдөр байна.

Өглөөний цайны дараа Mandara Hut-аас хөдөлж, өтгөн ойгоос аажмаар гарч өндөр уулын өвслөг, бутлаг бүс рүү шилжинэ. Өндөр нэмэгдэх тусам ургамал сийрэгжиж, байгаль өөрчлөгдөн, цэлгэр уудам төрхтэй болж эхэлнэ. Цэлмэг өдөр замаас Mawenzi болон Kibo оргилууд харагдах боломжтой.

Энэ өдөр өмнөхөөсөө урт алхах бөгөөд Horombo Hut-д хүрэхэд аль хэдийн 3,700 метрээс дээш өндөрт гарсан байна. Тиймээс яаралгүй, өөрийн хэмнэлээр алхаж, ус сайн уух нь чухал.

Энэ өдөр Horombo Hut-д дахин нэг шөнө байрлаж, өндөрт дасан зохицоход зориулна. Өглөөний цайны дараа хөнгөн acclimatization алхалт хийж, Horombo-оос илүү өндөр цэгт гарсны дараа буцаж ирнэ.

Өндөрт гарч, буцаад нам өндөрт унтах нь биеийг дараагийн өдрүүдийн өндөршилд дасгахад тусалдаг. Үдээс хойш Horombo Hut-д эргэн ирж, хооллож амран, маргааш Kibo Hut буюу суурь бааз руу хөдлөхөд бэлтгэнэ.

Энэ бол хол зам туулах өдөр биш — оргилд хүрэх боломжоо нэмэгдүүлэхийн тулд биеэ өндөрт дасгах чухал өдөр юм.

Өглөөний цайны дараа Horombo Hut-аас хөдөлж, ургамал улам сийрэгжин альпийн цөлийн бүс рүү орно. Энэ өдрийн зам Kibo болон Mawenzi оргилын хоорондох уудам, хуурай өндөрлөгөөр үргэлжилж, Килиманжарогийн байгаль өмнөх өдрүүдээс огт өөр төрхтэй болно.

Өдрийн сүүлээр Kibo Hut буюу суурь баазад хүрнэ. Энд оройн хоолоо эрт идэж, оргилын авиралтад хэрэгтэй хувцас, хэрэглэлээ бэлдээд аль болох эрт амарна. Учир нь хэдхэн цагийн дараа, шөнө дунд орчим аяллын хамгийн чухал хэсэг болох Uhuru Peak-ийн оргилын авиралт эхэлнэ.

Энэ бол аяллын хамгийн урт, хамгийн сорилттой, бас хамгийн дурсамжтай өдөр.

Шөнө дунд орчим Kibo Hut-аас оргилын авиралтаа эхлүүлнэ. Харанхуйд духны гэрлээ асаан, яаралгүй Pole Pole хэмнэлээр өгссөөр эхлээд Gilman’s Point (5,685 м)-д хүрнэ. Эндээс тогооны ирмэг дагуу үргэлжлүүлэн алхаж, нар мандах үеэр Африкийн хамгийн өндөр цэг болох Uhuru Peak — 5,895 м-д хүрнэ.

Оргил дээр богино хугацаанд саатаж, зургаа авхуулсны дараа Kibo Hut руу бууж амран, цааш Horombo Hut хүртэл уруудна. Нэг өдрийн дотор маш их өндөр авч, эргээд урт зам буудаг учраас энэ нь 6 өдрийн аяллын хамгийн их тэсвэр шаарддаг өдөр байна.

Өглөөний цайны дараа Horombo Hut-аас уулын сүүлчийн алхалтаа эхлүүлнэ. Өндөр уулын өвслөг бүсээс аажмаар доошилж, Mandara Hut-ыг өнгөрөн халуун орны өтгөн ой руу эргэн орно.

Marangu Gate-д хүрснээр Килиманжарогийн 6 өдрийн авиралт албан ёсоор дуусна. Энд авиралтаа амжилттай дуусгасны дурсгал болгон сертификатаа гардан авна.

Үүний дараа машинаар Arusha хотыг зорьж, зочид буудалдаа хүрнэ. Уулан дээр өнгөрүүлсэн зургаан өдрийн дараа тухтай амарч, дараагийн аялалдаа бэлтгэх өдөр ийнхүү өндөрлөнө.

Оргилоос цааш...

 

Өглөө зочид буудалдаа тайван цайгаа уусны дараа таны Африк дахь аялал хоёр замаар үргэлжилнэ.Хэрэв гэртээ харих бол өдрийг Arusha хоттой танилцаж, бэлэг дурсгалын дэлгүүрээр зочлон өнгөрүүлээд, орой нислэгийн цагийн дагуу Kilimanjaro International Airport руу хүргүүлнэ.​Африкт ирчихээд эндээс шууд буцах гэж үү?

Маасайчуудын алдарт өндөр үсрэлтийг үзэж, зурагтаар л хардаг байсан зэрлэг амьтдаа өөрийн нүдээр харж, Занзибарын Энэтхэгийн далайн эрэгт хөлөө дүрэх гээд Африкт мэдрэх зүйлс дөнгөж эхэлж байна.

 

Оргилд хүрсэн түүх энд өндөрлөж болох ч таны Африк дахь адал явдал дөнгөж эхэлж байж мэднэ.

Marangu Route

Marangu Route нь Килиманжарогийн хамгийн сонгодог маршрутуудын нэг. Бусад олон замаас ялгаатай нь майханд бус уулын hut-д хонодог тул урт өдрийн алхалтын дараа илүү тухтай амрах боломжтой.

Энэ маршрутын 6 өдрийн хувилбарын гол давуу тал нь өндөрт дасан зохицох нэмэлт өдөртэй байдаг. Өдөр бүр аажмаар өгсөж, нэг өдрийг тусгайлан өндөрт дасахад зориулснаар бие шинэ өндөрт дасан зохицох илүү боломжтой болж, оргилын өдөрт илүү сайн бэлтгэгдэнэ.

Энэ аялал хэнд тохирох вэ?

Килиманжарод авирахад техникийн уулын авиралтын туршлага заавал шаарддаггүй. Гэхдээ 5,895 метрийн өндөрт хүрдэг учраас энэ аяллын хамгийн том сорилт нь өндөршил юм. Тиймээс хэдэн өдөр дараалан алхах биеийн тэсвэртэй, аяллын өмнө бэлтгэлээ хийхэд бэлэн, өөрийгөө сорих хүсэлтэй хүмүүст тохирно.

Килиманжарод хурднаас илүү өөрийн хэмнэлээр, яаралгүй тууштай урагшлах нь чухал. Энэ аяллын турш та нутгийнхны байнга хэлдэг “Pole Pole” — яаралгүй, алхам алхмаар гэсэн Килиманжарогийн философийг өөрийн биеэр мэдэрнэ.

КИЛИМАНЖОРО УУЛЫН АВИРАЛТ

6 өдөр/5 шөнө

  • Маршрут:  Marangu Route            
    Үргэлжлэх хугацаа:  6 өдөр / 5 шөнө 
    Хамгийн өндөр цэг: Uhuru Peak — 5,895 м

  • Авиралтын төрөл:  Trekking    

  • Байрлах хэлбэр:Mountain huts буюу суурь бааз

  • Эхлэх / дуусах цэг: Moshi/ Arusha

  • Түвшин: Дунд–хүнд

Expedition Designer:      Dorjgotov Dulguun

WEB SITE:                   www.travelwithnunu.com

E-MAIL:                       travelingwithnunu@gmail.com

TELEPHONE:                976-99183098

  • Facebook
  • Instagram

 

© 2026 copyright ©  by Travel witn Nunu

 

bottom of page