top of page

Travel with Nunu
Adventure begins in Africa

Аялал бүр надад дахин давтагдашг үй мэдрэмж үлдээдэг. Аялах тусам дэлхий ямар уудам, харин би түүний дотор ямар өчүүхэн хэсэг вэ гэдгээ улам их ойлгож, очсон газар бүр ертөнцийг харах бас нэгэн цонхыг минь нээдэг. Тэр цонхоор шинэ хүмүүс, шинэ соёл, шинэ амьдралын гэрэл орж ирдэг.

Сайн байна уу, намайг Nunu гэдэг
Би анх аяллын салбарын хүн байгаагүй. Олон жилийн турш бүтээлч салбарт ажилласан миний амьдрал аялалтай үргэлж салшгүй холбоотой байсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл аялсан орнуудаасаа Африкт би хамгийн их татагдсан. Килиманжаро ууланд анх авирснаас хойш Африк миний хувьд дахин дахин очихыг хүсдэг онцгой газар болсон.
Дизайнер хүний хувьд би бэлэн аяллыг дагахаас илүү очих газар, уулзах хүмүүс, амтлах хоол, түүх соёл, мэдрэмж бүрийг хооронд нь холбож, өөрийн гэсэн түүхтэй аялал бүтээх дуртай.
Одоо тэр туршлага, мэдрэмжээ тантай хуваалцаж, таны өөрийн түүх болон үлдэх аяллыг хамтдаа бүтээхийг хүсэж байна.


Миний туршлага
Өөрийн биеэр аялсан
17 улс
Килиманжаро аялал зохион байгуулсан
8 групп
Амжилттай оргилдсон
100%
Африкт зохион байгуулсан аяллууд
Kilimanjaro • Safari • Zanzibar
bottom of page