top of page

SAFARI — ЗЭРЛЭГ БАЙГАЛИЙН ХЭМНЭЛЭЭР

 

Африкийн сафари гэдэг зүгээр л зэрлэг амьтан үзэх аялал биш. Хязгааргүй үргэлжлэх саванна дунд нар мандахыг харж, өвсөн дундаас арслан гарч ирэхийг хүлээн, зааны сүрэг зам хөндлөн гарахад машинаа зогсоон чимээгүй ажиглах — энд хүн биш, байгаль өөрөө аяллын хэмнэлийг шийддэг.

Өвсний үзүүр салхинд шүргэлдэх, хаа нэгтээ шувуу дуугарах, алсад амьтдын чимээ сонсогдоно. Хэсэг хугацааны дараа өөрийнхөө амьсгалаас өөр юу ч сонсохгүй мэт тэр нам гүмд зэрлэг амьтдыг ажиглан суух нь нэг төрлийн бясалгал шиг.

Сафари дээр хаашаа яарах, дараа нь юу хийх тухай бодол аяндаа алга болдог. Арслан хэзээ босохыг, зааны сүрэг хэзээ зам хөндлөн гарахыг, анааш хэзээ моддын цаанаас гарч ирэхийг хэн ч мэдэхгүй. Та зүгээр л хүлээнэ, ажиглана, тэр мөчдөө байна.

Харин орой болоход Африк өөр өнгөтэй болно. Нар саваннагийн цаагуур аажуухан доошилж, тэнгэр алтнаас улбар шар, улбар шараас улаан өнгөөр солигдоно. Дэргэд тань хайртай хүн байвал тэр хэдхэн минут аяллын хамгийн романтик дурсамжуудын нэг болж үлдэнэ.

 

Сафари бол зэрлэг амьтдыг очиж үзээд буцдаг аялал биш. Хэсэгхэн хугацаанд бүхнийг удаашруулж, байгалийн хэмнэлээр амьдарч үзэх аялал.

 АФРИКИЙН САФАРИ АЯЛАЛ 4 өдөр/ 3 шөнө

1 ӨДӨР — ARUSHA → LAKE MANYARA

Хоноглох: Kirurumu Manyara Lodge

Хоол: Өглөөний цай|Өдрийн хоол| Оройн хоол

2 ӨДӨР — LAKE MANYARA → SERENGETI

Хоноглох: Kati Kati Tented Camp

Хоол: Өглөөний цай|Өдрийн хоол| Оройн хоол

3 ӨДӨР — SERENGETI → NGORONGORO

Хоноглох: Ang’ata Ngorongoro Camp — Crater Rim

Хоол: Өглөөний цай|Өдрийн хоол| Оройн хоол

4 ӨДӨР — NGORONGORO CRATER → ARUSHA

Хоноглох: Arusha хот

Хоол: Өглөөний цай|Өдрийн хоол

Өглөө Арушагаас аяллаа эхлүүлж, Их Рифтийн хөндийн хормойд орших Lake Manyara National Park-ийг зорин хөдөлнө.

Нуурын эрэг дагуу фламинго болон олон зүйлийн усны шувууд цугларч, ой мод, өвслөг тал, хуайс моддын дунд сармагчин, анааш, заан, төрөл бүрийн гөрөөс нутаглана. Аз таарвал Manyara-гийн алдарт модонд авирдаг арслантай ч таарч мэднэ.

Үдээс хойш game drive-аа дуусган lodge-д хүрч, оройн хоолоо идэн амарна.

Өглөөний цайны дараа Танзанийн үржил шимт өндөрлөг нутгийг дайран, Ngorongoro Crater-ийн дэргэдүүр өнгөрч үдийн үед домогт Serengeti-ийн уудам талд хүрнэ.

Эндээс л бидний кино, зурагнаас төсөөлдөг Африк бодит болно. Хязгааргүй үргэлжлэх саванна, хадат kopje, сүргээрээ бэлчих zebra, wildebeest, тэднийг алсаас ажиглах арслан, cheetah, ирвэс...

Улирал болон хур борооноос хамааран аз таарвал Serengeti-г дэлхийд алдаршуулсан Great Migration-ийн сүрэгтэй ч таарч болно. Хөтөч тухайн үеийн амьтдын хөдөлгөөнийг даган хамгийн тохиромжтой газруудаар game drive хийнэ.

Орой Serengeti-ийн байгаль дунд байрлах tented camp-д хоноглоно.

Нар мандахтай зэрэгцэн Serengeti-ийн өглөөг early morning game drive-аар эхлүүлнэ.

Энэ үеэр саванна аажмаар сэрж, амьтад хөдөлгөөнд орж эхэлдэг. Seronera орчмоор game drive хийж, wildebeest, zebra-гийн сүрэг, арслан, cheetah, ирвэс болон бусад зэрлэг амьтдыг хайна.

Өглөөний цайны дараа сафаригаа үргэлжлүүлж, picnic өдрийн хоол идээд Ngorongoro-ийн зүг хөдөлнө.

Орой 600 метр орчим гүн аварга тогоог дээрээс нь харах Ngorongoro-ийн өндөрлөгт хүрч амарна.

Өглөө эрт Ngorongoro Crater-ийн ёроол руу бууж, аяллын сүүлчийн game drive эхэлнэ.

Эртний галт уулын асар том тогоон дотор өнөөдөр Африкийн зэрлэг амьтдын гайхамшигтай ертөнц оршдог. Арслан, заан, buffalo, ховор хар хирс, аз таарвал ирвэс гээд Big Five-ийг харах боломжтой.

Мөн hippo, zebra, wildebeest, warthog болон олон зүйлийн шувуудтай таарч болно.

Picnic өдрийн хоолны дараа тогооноос гарч Арушагийн зүг хөдөлнө. Орой Аруша хотод хүрснээр 4 өдөр, 3 шөнийн сафари өндөрлөнө.

АЯЛЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Үргэлжлэх хугацаа: 4 өдөр / 3 шөнө
Эхлэх / дуусах цэг: Arusha
Маршрут: Lake Manyara → Serengeti → Ngorongoro Crater
Хоноглох: Lodge & Tented Camp — 3 шөнө
Хоол: Өглөө, өдөр, оройн хоол болон picnic lunch
Тээвэр: 4×4 Safari Vehicle
Онцлох туршлага: Lake Manyara • Serengeti • Game Drive • Great Migration (улирлаас хамаарна) • Ngorongoro Crater • Big Five

АФРИКИЙН САФАРИ АЯЛАЛ 4 өдөр/ 3 шөнө

  • Үргэлжлэх хугацаа: 4 өдөр / 3 шөнө

  • Эхлэх / дуусах цэг: Arusha

  • Маршрут: Lake Manyara → Serengeti → Ngorongoro Crater

  • Хоноглох: Lodge & Tented Camp — 3 шөнө

  • Хоол: Өглөө, өдөр, оройн хоол болон picnic lunch

  • Тээвэр: 4×4 Safari Vehicle

  • Онцлох туршлага: Lake Manyara • Serengeti • Game Drive • Great Migration (улирлаас хамаарна) • Ngorongoro Crater • Big Five

18020576068673124.jpg

Expedition Designer:      Dorjgotov Dulguun

WEB SITE:                   www.travelwithnunu.com

E-MAIL:                       travelingwithnunu@gmail.com

TELEPHONE:                976-99183098

  • Facebook
  • Instagram

 

© 2026 copyright ©  by Travel witn Nunu

 

bottom of page