top of page
Search

Бясалгалын зам Mt Killimanjaro

  • Writer: Nunu
    Nunu
  • 4 days ago
  • 3 min read

Би уулын тухай тэмдэглэл бичихдээ их айдаг. Ямар сайндаа л бараг нэг жилийн дараа бичиж байхав дэ. 2023 оны 1 сарын 4 өдөр Аав минь Бурхан болсон. Дөнгөж 4 хөн өдрийн өмнө Шинэ жилийн мэнд хүргэж байсан сан. Маш их харуусал харамсал төрж байсан болохоор ердөө оруушуулгийн дараа л тасалбараа захиалаад юу ч бодолгүй явсан сан. Яг үнэнийг хэлэхэд бүх юмнаас зугтаах гэсэн миний хүсэл байсан. Харуусал, харамсал, стресс, ажил, амьдралаас...


Яагаад Африк вэ гэхээр хэн нэгэн хэзээ нэг цагт Африк орон бол адал явдлын эх орон гэж хэлсэн байдаг.

Killimanjaro уул бол Африк явах бас нэг шалтаг нь байсан. Elbrus-ээс ирээд дараагийн уул бол Killi гэж ер нь шийдсэн байсан л даа, тэрийгээ ч хийсэн

Уулын авиралт бол 4700 хүртэл сайхан байсоон. Хамаг ачаагаа Портерт үүрүүлцэн, өдрийн 3 хоол, орой болоход майхан барина гэхгүй бэлэн сайхан байрнууд...Сайхан хайкийн хийсэн. 4700 аас дээш ахиад л өндрийн нөлөөнд ороод эхлэв. Дотор муухайрч, бөөлжих, гүйлгэх бол зүгээр л энүүхэнд. Өмнө нь амссан учир хамаагүй сэтгэлийн бэлтгэлтэй байсан. Цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ 72% Энэ байдалтай 2 хонов. Удаан байхаар хордлогод ордог гэж мэдээгүй юм. Тийм байдалтай зүтгэсээр байгаад ААВ-даа зориулж оргилдож чадсан ч яаж бууснаа бол санадаггүй. Санаж байгаа зүйл бол нүд харанхуйлаад л хөл гараа мэдрэхгүй болсон байсан. 3700 хүртэл намайг 2 портер чирч буулгаад түүнээс доош нацилкаад буусан.

Одоо бодоход хэтэрхий яарсан байсан юм билээ. Тэгэхдээ л болоод өнгөрсөн ч одоо ч миний сэтгэлд хүртэл авиралт болоогүй юм. Тэгэхдээ миний сэтгэлд хамгийн их хүрч одоо ч мартгадаггүй зүйл бол алах зам. Би тэр замыг бясалгалын зам гэж нэрлэсэн. Алхаж байхдаа хэнийг ч сонсохгүй, зөвхөн өдий болтол хийсэн зүйлс, ирээдүйд хийх зүйлсээ бодож хэн нэгний надад хийсэн зүйлсийг уучилж, би өөрөө ч уучлалт гуйж сурсан. Үүнээс хойш уулын авиралтын замд алхах нь надад бясалгал хийж байгаа мэт болж ямар ч урт зам жаргал болсон байдаг юм. Өмнө нь өөртэйгөө байнга тулалдаж гарж чадах уу гүүюу дээрээ тулдаг байсан бол одоо авиралт хийх уулаа сонгож байхдаа л аль хэдийнээ сэтгэлдээ оргилдчихсон гагцхүү хэрхэн авирах талаар л боддог болсон.


Тэгэхдээ энэ удаад миний сэтгэлийг хамгаас их булаасан зүйл бол уул биш Африкчуудын аж амьдрал, байгаль, соёл хэв маяг бас түүх. Танзаныг би маш ядуу хөгжилгүй өвчин ялаандаа баригдсан орон гэж үнэнийг хэлэхэд нийлээд дорд үзэж очсон ч бодит байдал дээр монгол маань тэрнээс ч доор болохыг ойлгосон. Очиход халтар хувцастай, хот нь гэж манай гэр хороолол шиг сааралтсан, хаанаас хэн гарч ирээд юу болох нь тодорхойгүй аюултай санагдсан ч яг аж амьдралтай нь танилцаад ирхээр бүгдийг ойлгохоор юм билээ. Тэр халуун газар бараг гутал хувцас хэрэгтэй ч юм уу. Гэр нь яс юман дээр манай монгол гэрийн дэрсэн хувилбар байх жишээний.

Бүгд л өөрт тохирох ажлаа үнэнчээр хийцгээх нь монголтой яг адилхан зарим зүйл нь монголоос ч дээр, ядаж л бодлого нь зөв тэр нь хэрэгжиж иргэд нь түүний төлөө зүтгэж байгаа нь харагдсан. 1800 оноос 100 жил боолчлогдож олон орны эрхшээлд байхаар мэдээж хөгжлөөс нь татаа биз дээ. Би улс төр сонирхдоггүй болохоор өнгөц өөртөө ийм л дүгнэлт хийсэн. Байгал ан амьтны тухай би энд бичиж барахгүй бас Африкийн урлагийг. Орчин үеийн урлаг Африкийн урлагтай шууд холбоотой байдаг. Модерн Абстракт, Кубизм гээд орчин үеийн бүх урлаг Африк тивийг нээснээс хойш үүссэн байдаг. За яг мэргэжлийн өвчин хөдлөх нь... Зүгээр л Африк орон бол үнэхээр л боломжтой бол заавал үзэх ёстой орны нэг шүү л гэх гээд байгаа санаа юм.

Killimanjaro уулын авиралт хийхэд газар зүйн 4 бүсийг туулж өнгөрнө. Эхлээд халуун орны ширэнгэн ой, дараа нь цөлийн гэмээр хуурай элсэн хэсэг, тал хээрийн бүс (яг монголдоо яваа юм шиг) хамгийн сүүлд хүйтэн салхитай сэрүүн бүс. Нэг дор энэ бүхнийг харах мэдрэх боломж олгодог. Энэ авиралтаас маш их сургамж, маш сайхан мэдрэмж авсан даа. Одоо ч нүдээ анихад жаргаж байгаа нарыг ширтэн зорход хажуугийн модноос навч аваад зажилж байгаа анаашны чимээг санадаг. Шаварт унасан тугалаа хошуугаараа түлхэн гаргаж байгаа зааны хайрыг мэдэрдэг. Бүтэлгүй ч гэсэн сэтгэл нь сайхан жолоочийнхоо ярзайсан сайхан шүдээрээ инээж байгааг нь санаад мишээл тодордог доо.

Амьдрал чамайг сорьж дуусахгүй тул өдөр бүр суралц...



 
 
 

Comments


Expedition Designer:      Dorjgotov Dulguun

WEB SITE:                   www.travelwithnunu.com

E-MAIL:                       travelingwithnunu@gmail.com

TELEPHONE:                976-99183098

 

© 2026 copyright ©  by Travel witn Nunu

 

bottom of page