



Аф рикийн дээвэр Килиманжаро уул
Танзани улсын хойд хэсэгт орших Килиманжаро нь далайн түвшнээс 5,895 метрийн өндөрт өргөгдсөн Африк тивийн хамгийн өндөр уул бөгөөд бие даан сүндэрлэдэг дэлхийн хамгийн өндөр уулсын нэг юм.
Килиманжаро нь Kibo, Mawenzi, Shira гэсэн гурван галт уулын тогтоцоос бүрддэг. Түүний хамгийн гайхамшигтай онцлогуудын нэг нь өгсөх тусам байгаль, уур амьсгал бүхэлдээ өөрчлөгддөг явдал юм. Халуун орны өтгөн ойгоос эхэлж, өндөр уулын өвслөг бүс, хуурай альпийн цөлийг туулсаар цас, мөс цайран харагдах Африкийн дээвэрт хүрнэ.
Килиманжарод авирахад техникийн уулын авиралтын тусгай ур чадвар заавал шаарддаггүй. Харин өндөрт зөв дасан зохицох, тэсвэр хатуужил, өөрийн хэмнэлээ хадгалах нь оргилд амжилттай хүрэхэд хамгийн чухал.
Африкийн дээвэр аялал-6 өдөр
Маршрут:
Үргэлжлэх хугацаа:
Хамгийн өндөр цэг:
Авиралтын төрөл:
Байрлах хэлбэр:
Marangu Route
6 өдөр / 5 шөнө
Uhuru Peak — 5,895 м
Trekking
Mountain huts буюу суурь бааз
(дээр нь дарж танилцаарай)
Marangu Gate
Дунд–хүнд
Marangu Route
Marangu Route нь Килиманжарогийн хамгийн сонгодог маршрутуудын нэг. Бусад олон замаас ялгаатай нь майханд бус уулын hut-д хонодог тул урт өдрийн алхалтын дараа илүү тухтай амрах боломжтой.
Энэ маршрутын 6 өдрийн хувилбарын гол давуу тал нь өндөрт дасан зохицох нэмэлт өдөртэй байдаг. Өдөр бүр аажмаар өгсөж, нэг өдрийг тусгайлан өндөрт дасахад зориулснаар бие шинэ өндөрт дасан зохицох илүү боломжтой болж, оргилын өдөрт илүү сайн бэлтгэгдэнэ.
Энэ аялал хэнд тохирох вэ?
Килиманжарод авирахад техникийн уулын авиралтын туршлага заавал шаарддаггүй. Гэхдээ 5,895 метрийн өндөрт хүрдэг учраас энэ аяллын хамгийн том сорилт нь өндөршил юм. Тиймээс хэдэн өдөр дараалан алхах биеийн тэсвэртэй, аяллын өмнө бэлтгэлээ хийхэд бэлэн, өөрийгөө сорих хүсэлтэй хүмүүст тохирно.
Килиманжарод хурднаас илүү өөрийн хэмнэлээр, яаралгүй тууштай урагшлах нь чухал. Энэ аяллын турш та нутгийнхны байнга хэлдэг “Pole Pole” — яаралгүй, алхам алхмаар гэсэн Килиманжарогийн философийг өөрийн биеэр мэдэрнэ.
Ирэх өдөр — Танзанид тавтай морил
Орой Kilimanjaro International Airport-д газардахад хөтөч тосож авч, Moshi хотын зочид буудалд хүргэнэ. Урт нислэгийн дараа энэ орой амарч, маргааш эхлэх Килиманжарогийн аялалдаа хүчээ сэлбэнэ.
Байрлах: Panama Garden Resort, Moshi
Трансфер: Нисэх буудал → Зочид буудал
Авиралтын өдөр 1
Marangu Gate → Mandara Hut
Өглөө зочид буудалдаа цайгаа уусны дараа хөтөч ирж, авиралтын өмнөх бэлтгэл, хувцас хэрэглэлтэй танилцан эцсийн шалгалт хийнэ. Ингээд Marangu Gate руу хөдөлж, бүртгэлээ хийсний дараа Килиманжарогийн 6 өдрийн авиралт эхэлнэ.
Эхний өдөр халуун орны өтгөн ойгоор Mandara Hut хүртэл алхана. Зам харьцангуй зөөлөн, хөнгөн тул эхний өдрөөсөө яарахгүйгээр өөрийн алхалтын хэмнэлээ олж, уулын орчиндоо дасаж эхлэх өдөр байна.
Өндөр: Marangu Gate ~1,860 м → Mandara Hut ~2,720 м
Алхалт: ~8 км | 4–5 цаг
Орчин: Халуун орны өтгөн ой
Байрлах: Mandara Hut
Хоол: Өглөөний цай • Өдрийн хоол • Оройн хоол
Авиралтын өдөр 2
Mandara Hut → Horombo Hut
Өглөөний цайны дараа Mandara Hut-аас хөдөлж, өтгөн ойгоос аажмаар гарч өндөр уулын өвслөг, бутлаг бүс рүү шилжинэ. Өндөр нэмэгдэх тусам ургамал сийрэгжиж, байгаль өөрчлөгдөн, цэлгэр уудам төрхтэй болж эхэлнэ. Цэлмэг өдөр замаас Mawenzi болон Kibo оргилууд харагдах боломжтой.
Энэ өдөр өмнөхөөсөө урт алхах бөгөөд Horombo Hut-д хүрэхэд аль хэдийн 3,700 метрээс дээш өндөрт гарсан байна. Тиймээс яаралгүй, өөрийн хэмнэлээр алхаж, ус сайн уух нь чухал.
Өндөр: Mandara Hut ~2,720 м → Horombo Hut ~3,720 м
Алхалт: ~12 км | 6–7 цаг
Орчин: Өндөр уулын өвслөг, бутлаг бүс (Moorland)
Байрлах: Horombo Hut
Хоол: Өглөөний цай • Өдрийн хоол • Оройн хоол
Авиралтын өдөр 3
Өндөрт дасан зохицох өдөр
Энэ өдөр Horombo Hut-д дахин нэг шөнө байрлаж, өндөрт дасан зохицоход зориулна. Өглөөний цайны дараа хөнгөн acclimatization алхалт хийж, Horombo-оос илүү өндөр цэгт гарсны дараа буцаж ирнэ.
Өндөрт гарч, буцаад нам өндөрт унтах нь биеийг дараагийн өдрүүдийн өндөршилд дасгахад тусалдаг. Үдээс хойш Horombo Hut-д эргэн ирж, хооллож амран, маргааш Kibo Hut буюу суурь бааз руу хөдлөхөд бэлтгэнэ.
Энэ бол хол зам туулах өдөр биш — оргилд хүрэх боломжоо нэмэгдүүлэхийн тулд биеэ өндөрт дасгах чухал өдөр юм.
Эхлэх өндөр: Horombo Hut ~3,720 м
Дасан зохицох алхалт: ~4,000–4,400 м орчим (сонгосон acclimatization маршрутаас хамаарна)
Алхалт: ~3–5 цаг
Орчин: Өндөр уулын өвслөг бүс → альпийн цөлийн зааг
Байрлах: Horombo Hut
Хоол: Өглөөний цай • Өдрийн хоол • Оройн хоол
Авиралтын өдөр 4
Horombo Hut → Kibo Hut
Өглөөний цайны дараа Horombo Hut-аас хөдөлж, ургамал улам сийрэгжин альпийн цөлийн бүс рүү орно. Энэ өдрийн зам Kibo болон Mawenzi оргилын хоорондох уудам, хуурай өндөрлөгөөр үргэлжилж, Килиманжарогийн байгаль өмнөх өдрүүдээс огт өөр төрхтэй болно.
Өдрийн сүүлээр Kibo Hut буюу суурь баазад хүрнэ. Энд оройн хоолоо эрт идэж, оргилын авиралтад хэрэгтэй хувцас, хэрэглэлээ бэлдээд аль болох эрт амарна. Учир нь хэдхэн цагийн дараа, шөнө дунд орчим аяллын хамгийн чухал хэсэг болох Uhuru Peak-ийн оргилын авиралт эхэлнэ.
Өндөр: Horombo Hut ~3,720 м → Kibo Hut ~4,700 м
Алхалт: ~10 км | 5–7 цаг
Орчин: Альпийн цөл
Байрлах: Kibo Hut / Суурь бааз
Хоол: Өглөөний цай • Өдрийн хоол • Оройн хоол
Авиралтын өдөр 5
Kibo Hut → Uhuru Peak → Horombo Hut
Энэ бол аяллын хамгийн урт, хамгийн сорилттой, бас хамгийн дурсамжтай өдөр.
Шөнө дунд орчим Kibo Hut-аас оргилын авиралтаа эхлүүлнэ. Харанхуйд духны гэрлээ асаан, яаралгүй Pole Pole хэмнэлээр өгссөөр эхлээд Gilman’s Point (5,685 м)-д хүрнэ. Эндээс тогооны ирмэг дагуу үргэлжлүүлэн алхаж, нар мандах үеэр Африкийн хамгийн өндөр цэг болох Uhuru Peak — 5,895 м-д хүрнэ.
Оргил дээр богино хугацаанд саатаж, зургаа авхуулсны дараа Kibo Hut руу бууж амран, цааш Horombo Hut хүртэл уруудна. Нэг өдрийн дотор маш их өндөр авч, эргээд урт зам буудаг учраас энэ нь 6 өдрийн аяллын хамгийн их тэсвэр шаарддаг өдөр байна.
Өндөр: Kibo Hut ~4,700 м → Uhuru Peak 5,895 м → Horombo Hut ~3,720 м
Алхалт: ~16–20 км | ойролцоогоор 12–16 цаг
Орчин: Өндөр уулын хадархаг бүс • Оргилын бүс • Альпийн цөл
Байрлах: Horombo Hut
Хоол: Өглөөний цай • Өдрийн хоол • Оройн хоол
Авиралтын өдөр 6
Horombo Hut → Marangu Gate → Arusha
Өглөөний цайны дараа Horombo Hut-аас уулын сүүлчийн алхалтаа эхлүүлнэ. Өндөр уулын өвслөг бүсээс аажмаар доошилж, Mandara Hut-ыг өнгөрөн халуун орны өтгөн ой руу эргэн орно.
Marangu Gate-д хүрснээр Килиманжарогийн 6 өдрийн авиралт албан ёсоор дуусна. Энд авиралтаа амжилттай дуусгасны дурсгал болгон сертификатаа гардан авна.
Үүний дараа машинаар Arusha хотыг зорьж, зочид буудалдаа хүрнэ. Уулан дээр өнгөрүүлсэн зургаан өдрийн дараа тухтай амарч, дараагийн аялалдаа бэлтгэх өдөр ийнхүү өндөрлөнө.
Өндөр: Horombo Hut ~3,720 м → Marangu Gate ~1,860 м
Алхалт: ~20 км | 5–7 цаг
Орчин: Өндөр уулын өвслөг бүс → Халуун орны өтгөн ой
Байрлах: Planet Lodge, Arusha
Хоол: Өглөөний цай • Өдрийн хоол • Оройн хоол
Зургийн цомгийг үзэх бол энд дарна уу.
Оргилоос цааш...
Өглөө зочид буудалдаа тайван цайгаа уусны дараа таны Африк дахь аялал хоёр замаар үргэлжилнэ.
Хэрэв гэртээ харих бол өдрийг Arusha хоттой танилцаж, бэлэг дурсгалын дэлгүүрээр зочлон өнгөрүүлээд, орой нислэгийн цагийн дагуу Kilimanjaro International Airport руу хүргүүлнэ.
Африкт ирчихээд эндээс шууд буцах гэж үү?
Маасайчуудын алдарт өндөр үсрэлтийг үзэж, зурагтаар л хардаг байсан зэрлэг амьтдаа өөрийн нүдээр харж, Занзибарын Энэтхэгийн далайн эрэгт хөлөө дүрэх гээд Африкт мэдрэх зүйлс дөнгөж эхэлж байна.
Оргилд хүрсэн түүх энд өндөрлөж болох ч таны Африк дахь адал явдал дөнгөж эхэлж байж мэднэ.
Аялалд багтсан
-
Moshi болон Arusha хотод байрлах зочид буудал
-
Marangu Route-ийн уулын hut-уудын байр
-
Аяллын хөтөлбөрт заасан бүх тээвэр
-
Нисэх буудлаас тосох болон хүргэх трансфер
-
Килиманжаро үндэсний паркийн бүх хураамж
-
Мэргэжлийн уулын хөтөч болон ачаа зөөгчдийн үйлчилгээ
-
Хөтөлбөрт заасан хоол
-
Авиралтын турш ундны ус
-
Эмнэлгийн анхан шатны үзлэг, иж бүрэн эмнэлгийн хэрэгсэл
-
Нэмэлт хүчилтөрөгч
-
Татвар, НӨАТ
-
Авиралтын төгсгөлд олгох дурсгалын сертификат
Аялалд багтаагүй
-
Олон улсын нислэг
-
Дотоодын нислэг
-
Танзани улсын виз
-
Аяллын даатгал
-
Хувийн хэрэглээ болон сувенир
-
Хувийн уулын хэрэгслийн түрээс
-
Хөтөч, ачаа зөөгч болон багийнханд өгөх гарын мөнгө
-
Moshi болон Arusha хотын зочид буудалд байрлах үеийн хөтөлбөрт тусгагдаагүй хоол, ундаа
Аяллын үнэ авах
01. Танзани руу виз хэрэгтэй юу?
Тийм. Монгол Улсын иргэд Танзани руу зорчихдоо виз авна. Визийг урьдчилан онлайнаар мэдүүлэх эсвэл Танзанид ирээд нисэх буудал дээр Visa on Arrival хэлбэрээр авах боломжтой.
Миний хувьд нисэх буудал дээр визээ авч байсан бөгөөд үйл явц энгийн байсан.Visa 50$ гэдэг бөгөөд хөтөлбөрт үнэ нь багтаагүй болно.
02. Танзани руу аялахад вакцин заавал хийлгэх үү?
Бүх аялагч заавал тусгай вакцин хийлгэсэн байх шаардлагагүй. Харин Yellow Fever-ийн эрсдэлтэй улсаар дамжин Танзани руу нэвтэрч байгаа тохиолдолд вакцины гэрчилгээ шаардагдаж болох тул нислэгийн маршрутаас хамаарч тухайн үеийн шаардлагыг шалгах хэрэгтэй.
Вакцин хийлгэх эсэх нь аялагчийн сонголт, эрүүл мэндийн байдал болон аяллын маршрутаас хамаарна.
03. Килиманжарод авирах нь аюулгүй юу?
Килиманжаро бол 5,895 метрийн өндөр уул учраас эрсдэлгүй аялал гэж хэлэхгүй. Гэхдээ зөв хэмнэлээр авирах, өндөрт дасан зохицох, биеийн байдлаа тогтмол хянах, мэргэжлийн хөтөчтэй явах нь эрсдэлийг бууруулах хамгийн чухал зүйлс.
Авиралтын үеэр хөтөч нар аялагчдын биеийн байдлыг тогтмол хянаж, орой бүр цусны даралт болон цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг шалгана. Аяллын багт эмнэлгийн анхан шатны хэрэгсэл болон нэмэлт хүчилтөрөгч байдаг.
Хэрэв биеийн байдал цааш авирахад тохиромжгүй бол оргилд хүрэхээс илүү аюулгүй буулгахыг нэгдүгээрт тавина.
Килиманжарод аюулгүй авирах хамгийн чухал дүрэм бол уултай уралдахгүй, биеэ сонсож, “pole pole” буюу яаралгүй, өөрийн хэмнэлээр урагшлах юм.
04. Килиманжарод авирахад уулын туршлага хэрэгтэй юу?
Техникийн уулын авиралтын туршлага заавал шаарддаггүй. Гэхдээ Килиманжаро 5,895 метрийн өндөртэй тул олон өдөр дараалан алхах тэсвэр, өндөрт дасан зохицох чадвар хамгийн чухал.
Манай 6 өдрийн маршрут өндөрт дасан зохицох нэмэлт өдөртэй бөгөөд яаралгүй, өөрийн хэмнэлээр өгсөхөд зориулагдсан.
05. Өндрийн өвчин гэж юу вэ?
Өндөрт гарах тусам агаар сийрэгжиж, бие шинэ орчиндоо дасан зохицох шаардлагатай болдог. Толгой өвдөх, дотор муухайрах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдвэл хөтөчдөө шууд хэлэх нь чухал.
Авиралтын үеэр орой бүр хөтөч цусны даралт болон цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг шалгаж, биеийн байдлыг хянадаг.
Мөн 6 өдрийн маршрутын нэг өдрийг өндөрт дасан зохицоход зориулж, Horombo Hut-аас илүү өндөрт алхсаны дараа буцаж ижил өндөрт хонодог.
06. Биеийн бэлтгэлээ хэрхэн хийх вэ?
Техникийн авиралтын бэлтгэлээс илүү олон өдөр дараалан удаан хугацаагаар алхах тэсвэр чухал.
Аяллаас хэдэн сарын өмнөөс тогтмол алхах, өгсүүр зам болон шатаар алхах, cardio болон хөлний хүчний дасгал хийж бэлтгэхийг зөвлөж байна.
07. Ямар хувцас, хэрэглэл авч явах вэ?
Килиманжарод халуун орны ойгоос өндөр уулын хүйтэн орчин хүртэл өөр өөр нөхцөлөөр алхдаг тул зөв хувцас, хэрэглэлтэй байх нь маш чухал.
Өөрт байхгүй зарим уулын хэрэгслийг Танзанид очоод түрээслэх боломжтой. Хувийн уулын хэрэгслийн түрээс аяллын үнэд багтаагүй.
Sleeping bag зэрэг ямар хэрэгслийг өөрөө авч явах, алийг нь газар дээр нь түрээслэх боломжтой талаар аяллын өмнө дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Яг юу авч явах талаар дэлгэрэнгүй жагсаалтыг эндээс үзээрэй.
ХУВЦАС, ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ →
08. Ачаагаа өөрөө үүрэх үү?
Үндсэн ачааг porter буюу ачаа зөөгчид авч явна. Аялагч өөрөө тухайн өдөр хэрэглэх ус, нэмэлт хувцас, нарны тос, хөнгөн зууш зэрэг зүйлсээ жижиг үүргэвчиндээ авч явна.
Porter-ийн авч явах ачааны дээд хэмжээ 20 кг.
09. Уулан дээр хаана, ямар нөхцөлд хоноглох вэ?
Marangu Route-ийн онцлог нь майханд бус уулын hut-д хонодог. Mandara Hut, Horombo Hut, Kibo Hut-д байрлах бөгөөд дотроо энгийн давхар ортой.
Та зөвхөн өөрийн групптэй бус, тухайн маршрутаар аялж буй дэлхийн олон орны уулчидтай нэг байранд хамт хоноглоно. Харин хөтөч, porter болон уулын багийнхан тусдаа байрлана.
Тансаг орчин биш ч дэлхийн өнцөг булан бүрээс нэг зорилготой ирсэн хүмүүстэй нэг дээвэр дор хонож, уулын амьдралыг хамтдаа мэдрэх нь Marangu Route-ийн өөрийн гэсэн онцгой туршлагын нэг хэсэг юм.
10. Уулан дээр ямар хоол идэх вэ?
Хоолны хувьд санаа зовох зүйлгүй. Хангалттай, өдөр бүр шинээр бэлтгэсэн хоолтой.
Өглөө hut-ийн нийтийн хоолны хэсэгт өглөөний цайгаа ууна. Өндөг, овьёос, талх, жимс зэргээс гадна цай, кофе байдаг. Тухайн өдрийн уух усыг өөрийн усны саванд дүүргэж өгөөд алхалтаа эхлүүлнэ.
Өдрийн хоолыг замдаа идэхээр савлаж өгнө. Шарсан тахианы гуя, жимсний шүүс, жигнэмэг, жимс зэрэг авч явахад тохиромжтой хоол байна.
Дараагийн hut-д хүрэхэд тогооч нар түрүүлж очсон байдаг тул халуун цай, хөнгөн зуушаар угтана. Амарч дулаацсаны дараа оройн хоолонд шөл, үндсэн хоол, жимс зэргээр үйлчилнэ.
Ууланд олон цаг алхдаг болохоор хоол багадах вий гэж санаа зовох хэрэггүй — хоолны хэмжээ хангалттай. Авиралтын үеийн хоол болон ундны ус аяллын багцад багтсан.
11. Ариун цэврийн өрөө, шүршүүр байдаг уу?
Hut-ууд ариун цэврийн өрөө болон гар, нүүрээ угаах устай. Нөхцөл нь энгийн боловч цэвэрхэн. Харин халуун усны шүршүүр байдаггүй.
Өглөө, орой бүр тусгайлан халаасан бүлээн ус өгдөг тул гар, нүүрээ угааж, хувийн ариун цэврээ сахих боломжтой.
12. Утасны сүлжээ, интернет байдаг уу?
Танзанид очоод хөтөчдөө хэлж дотоодын SIM карт авах боломжтой. Утас тань physical SIM ашиглах боломжтой бол тохирох дата багц авахад хөтөч тусална.
Marangu Route-ийн hut-уудын орчимд үүрэн холбооны сүлжээ ордог. Гэхдээ уулын нөхцөлөөс шалтгаалан хурд, тогтвортой байдал харилцан адилгүй байж болно.
13. Аяллын даатгал хэрэгтэй юу?
Тийм. Аяллын даатгалаа Монголд байхдаа хийлгээд явахыг зөвлөж байна.
Даатгал сонгохдоо өндөр уулын авиралт, яаралтай тусламж болон шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийг хамарч байгаа эсэхийг шалгаарай.
Аяллын даатгал аяллын үнэд багтаагүй.
14. Килиманжарод авирахад хамгийн тохиромжтой үе хэзээ вэ?
Килиманжарод жилийн турш авирах боломжтой ч улирал бүрийн цаг агаар, үзэгдэх орчин, аялагчдын тоо өөр байдаг.
Мөн сафари эсвэл Занзибартай хослуулан аялах бол аяллын зорилгоос шалтгаалан хамгийн тохиромжтой сарууд өөрчлөгдөнө.
ТАНЗАНИД ХЭЗЭЭ АЯЛАХ ВЭ? →
15. Оргилд хүрч чадахгүй бол яах вэ?
Оргилд хүрэх нь бидний зорилго хэдий ч аюулгүй буцаж ирэх нь үргэлж нэгдүгээрт. Биеийн байдал болон өндөршлийн шинж тэмдгээс шалтгаалан хөтөч цааш авирахгүй байх шийдвэр гаргаж болно.
Килиманжарогийн оргил бол аяллын хамгийн өндөр цэг болохоос таны аялал амжилттай болсон эсэхийг хэмжих цорын ганц зүйл биш.
16. Авиралтын үеэр бие муудвал яах вэ?
Авиралтын турш хөтөч нар аялагчдын биеийн байдлыг хянадаг. Аяллын багт эмнэлгийн анхан шатны хэрэгсэл болон нэмэлт хүчилтөрөгч байдаг.
Хэрэв цааш авирах нь тохиромжгүй гэж үзвэл аялагчийг нам өндөр рүү аюулгүй буулгах арга хэмжээг газар дээр нь зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд уулын зориулалтын дамнуургаар буулгах боломжтой.
Миний хувьд оргилоос буух үед бие муудахад хоёр хөтөч Kibo Hut хүртэл түшиж буулган, тэндээс уулын дамнуургаар нам өндөрт хүргэсэн. Доошлох тусам биеийн байдал мэдэгдэхүйц сайжирч байсан нь миний өөрийн туулсан туршлага.
17. Хөтөч, porter нарт гарын мөнгө өгөх үү?
Танзанийн аялалд хөтөч, porter болон аяллын багийнханд гарын мөнгө өгөх нь түгээмэл бөгөөд аяллын үнэд багтдаггүй.
Хэмжээ нь группийн хүний тоо, аяллын хугацаа, авсан үйлчилгээнээс шалтгаална. Миний хувьд Килиманжарогийн авиралтын төгсгөлд уулын хөтөч, porter-ууддаа нийлүүлээд ойролцоогоор $100, сафари аяллын төгсгөлд үндсэн хөтөчдөө $50 орчим өгч байсан.
Энэ нь тогтсон тариф биш. Гарын мөнгө бол аяллын турш хамт байсан багтаа талархлаа илэрхийлэх нэг хэлбэр юм.
18. Танзанид бэлэн мөнгө авч явах хэрэгтэй юу?
Ам.доллар бэлнээр авч яваад, очсоныхоо дараа хэрэгцээнийхээ хэмжээгээр албан ёсны валют солих газарт Танзанийн шиллингээр солиулах нь тохиромжтой.
Зарим үйлчилгээний газар картаар төлбөр хийхэд нэмэлт шимтгэл тооцдог бөгөөд ATM-аас бэлэн мөнгө авахад ч шимтгэл өндөр байж болно. Харин томоохон дэлгүүр, брэндийн дэлгүүр болон зарим сувенирын дэлгүүрт картаар төлөх боломжтой.
Аяллын үндсэн төлбөрүүд урьдчилан зохицуулагдсан байдаг тул их хэмжээний бэлэн мөнгө авч явах шаардлагагүй.
19. Килиманжарогийн дараа аяллаа үргэлжлүүлж болох уу?
Болно. Килиманжарогоос буусны дараа Arusha-аас сафари, Занзибар болон Танзанийн бусад аялалтай холбон үргэлжлүүлэх боломжтой. Нэмэлт аялал үргэлжлүүлэн авах нь мөнгөнд ч хэмнэлттэй.
ДАРААГИЙН АДАЛ ЯВДЛАА СОНГОХ →
20. Зөвхөн өөртөө зориулсан аялал зохиолгож болох уу?
Болно. Хүн бүрийн аялах хэв маяг өөр учраас аялал ч заавал нэг загвартай байх албагүй.
Та илүү тав тухтай аяллыг хүсвэл тансаг зэрэглэлийн буудал, хувийн сафари, агаарын бөмбөлгийн нислэгтэй аялал зохиож болно. Харин Африкийг илүү ойроос мэдрэхийг хүсвэл нутгийн хүмүүстэй хамт амьдарч, загасчилж, өөр ууланд авирч эсвэл бүр майхантай адал явдалт аялал ч зохиож болно.
Та хаашаа явахыг хүсэж байгаагаас гадна, тэр газрыг хэрхэн мэдрэхийг хүсэж байгаагаа надад хэлээрэй. Би түүнд тань тохирсон аяллыг бүтээж өгнө.